Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн иргэдэд зөвлөгөө өгч байна
Мэдээ, мэдээлэл
July 19, 2019
5315
НДЕГ-аас энэ онд болон ирэх онд шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэх иргэдийн тэтгэвэр тогтоолгох баримт бичгийг урьдчилан нягтлан үзэж, шаардлагатай бол нөхөн бүрдүүлэн, тэтгэвэр тогтоолгох насандаа хүрмэгц цаг хугацаа алдалгүй тэтгэврээ тогтоолгох боломжийг бүрдүүлэх зорилгоор "ДААТГУУЛАГЧ ТАНД УРЬДЧИЛАН ЗӨВЛӨЕ, ТУСАЛЪЯ" аяныг 7 дугаар сарын нэгнээс 12 дугаар сарыг дуустал 6 сарын хугацаатай зарласан байна. Иймд тэтгэвэрийн нас дөхсөн иргэн, даатгуулагч харьяа орон нутгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох бичиг баримтаа үзүүлж, эртнээс баримт бичгээ бүрдүүлэхийг уриаллаа. Цаашид энэ ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж НДЕГ-аас мэдээллээ.