"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашгийг баасан гараг гэхэд иргэдийн дансанд шилжүүлж дуусна

Мэдээ, мэдээлэл
April 02, 2024
9848

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашгийг баасан гарагаас өмнө иргэдэд олгоно. Энэ талаар ус компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Ганбатаас тодруулахад "Эрдэнэс Тавантолгой компанийн 2023 оны ногдол ашиг болох 256,000 төгрөгийг энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагт иргэдийн данс руу шилжүүлнэ.
Тус компанийн 2022 оны ногдол ашиг 104,000 төгрөгийг олгосон зарчмаараа өгнө.
2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн буюу шинээр хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг хүүхдийн мөнгөний дансанд орно" гэлээ.

 
Сэтгэгдэлүүд