Маргааш нутгийн хойд хэсгээр цас орж, хүйтний эрч чангарна

Мэдээ, мэдээлэл
January 08, 2020
1452

 01 дүгээр сарын 09-нөөс нутгийн хойд хэсгээр цас орж, 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч, шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байх төлөвтэй. 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хой хэсгээр, 10-нд  баруун аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутийн зүүн хэсгээр, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно.
    
Салхины хурд 9-нд зарим газраар секундэд 12-14м/с, бусад хугацаанд 6-11 м/с байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Сэтгэгдэлүүд