2019 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оноос 13.0 хувиар буурчээ

Мэдээ, мэдээлэл
January 09, 2020
874
     2019 онд цагдаагийн байгууллагад нийт 31.524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 4696 буюу 13.0 хувиар, Нийслэлд 20.261 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5391 буюу 21.0 хувиар тус тус буурчээ.
    Нийт гэмт хэргийн 14.956 буюу 47.4 хувь нь далд аргаар үйлдэгдсэн ба гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 8.9 хувиар өссөн байна.
   Харин цагдаагийн байгууллагад 2.175.825 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 28.1 хувиар өсч, нийт бүртгэгдсэн зөрчлийн 2.151.809 буюу 99.2 хувьд нь цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч, 16.256 буюу 0.8 хувьд шүүгч шийтгэл ногдууллаа.
Сэтгэгдэлүүд