150 хүүхэд цацруулагчтай ханцуйвчтай боллоо

Мэдээ, мэдээлэл
January 10, 2020
1380
    Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс ‘’Гүүд нэйборс’’ компанитай бага насны хүүхдийг зам тээврийн аваар ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол ажлуудыг зохион байгуулдаг.
Тухайлбал өнөөдөр дүүргийн ерөнхий боловсролын Шавь цогцолбор сургуулийн бага ангийн 150 хүүхдэд цацруулагчтай ханцуйвч өгч бага насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийг албанаас мэдээллээ.
 
Сэтгэгдэлүүд