Дэлхийн нийт хүн амын 50 иас дээш хувь интернэт ашиглаж байна.

Мэдээ, мэдээлэл
December 27, 2018
987
НҮБ-аас дэлхийн нийт хүн амын 3.9 тэрбум буюу 50-иас дээш хувь нь интернет хэрэглэж байна гэсэн дүнг энэ сарын дундуур олон нийтэд танилцууллаа. Энэ нь интернет хэрэглэгчдийн тоо түүхэндээ анх удаа 50 хувийг давж буй тохиолдол юм. Харин энэ оны төгсгөл гэхэд дэлхийн хүн амын 51.2 хувь нь интернетэд холбогдсон байх гэнэ.

НҮБ-ын мэдээлэл, харилцааны технологийн хариуцсан агентлагийн дарга Хоулинь Жоу “2018 оны эцэс гэхэд бид интернет хэрэглээний 50/50 гэсэн чухал тоог давах болно. Хэдийгээр энэ нь мэдээллийн технологийн хувьд том амжилт ч дэлхий даяар маш олон тооны хүмүүс интернетийг ашиглаж чадахгүй байгааг харуулж байна. Тиймээс хүн бүрийг интернетэд холбохын тулд технологи, бизнесийн салбарууд илүү сайн ажиллах хэрэгтэй” гэжээ.

Сүүлийн 13 жилд хөгжингүй орнуудын интернетэд холбогдсон иргэдийн хувь 51.3-аас 80.9 хувь болтол тогтвортой өссөн байна. Харин энэ өсөлт хөгжиж буй орнуудад хавьгүй өндөр буюу тэдгээр орнуудын интернет ашигладаг иргэдийн эзлэх хувь 13 жилийн дотор 7.7-оос 45.2 болж нэмэгджээ. Тэр дундаа Африк тивд маш хурдацтай өсөлт гарсан байна. 2005 онд тус тивийн интернет хэрэглэдэг иргэдийн тоо нийт хүн амын 2.1 хувийг эзэлж байсан бол 2018 онд 24.4 хувь болж өссөн байна.  

Мөн тус мэдэгдэлд дэлхийн нийт хүн амын 96 хувь нь гар утасны сүлжээ ашиглах боломжтой бүс нутагт амьдарч байгаа бол  90 хувь нь 3G болон бусад сүлжээг ашиглан интернетэд холбогдох боломжтой болсныг дурджээ.
Сэтгэгдэлүүд