Валентины баярын тухай 10 баримт

Чөлөөт сэдэв
February 14, 2020
2119

Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн аж. 

  1. Валентины баярыг тэмдэглэдэг болохоос өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ.
  2. Ганц бие залууст хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ. 
  3. Өмнөд Европд Гэгээн Валентины өдрийг 13-р зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ.  
  4. Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг 7-р сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин 2-р сарын 14-нд Трифоны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу 2-р сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна.
  5. Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 2-р сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй / байдаг гэдэгт итгэдэг гэнэ.
  6. Харин Япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ. Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ.
  7. Жил бүр Валентинаар ойролцоогоор 220.000 гэрлэх санал тавигддаг.
  8. Улаан сарнайг хайрын бэлэг тэмдэг хэмээн авч үздэг учир нь улаан өнгө хүчтэй сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг.
  9. Энэ өдөр дэлхий даяар ойролцоогоор 35 сая гаруй зүрхэн хэлбэртэй шоколад худалдаалагддаг.
  10. Валентины анхны бэлгийг Орлеаны герцог эхнэртээ илгээж байжээ. Тэрбээр 1415 онд олзлогдсныхоо дараа ийн хайрын өдөр эхнэртээ бэлэг илгээсэн гэдэг. 
Сэтгэгдэлүүд