“Эргүүл” арга хэмжээг эхлүүллээ

Мэдээ, мэдээлэл
February 20, 2020
1640
 Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд “Эргүүл” арга хэмжээг эхлүүлж, нутгийн захиргааны байгууллагын нийт 71 байгууллагын 6700 гаруй төрийн албан хаагчид явган эргүүл хийж ажиллана. Мөн дүүргүүдийн төр захиргааны байгууллагын албан хаагчид нэмэлтээр хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.  Эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид иргэдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяхгүй, ил задгай бие засахгүй соёлч байхыг уриалж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тарааж ажиллана” гэв. Түүнчлэн эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид зах худалдааны төвүүдэд чанга яригчийг ашиглан иргэдэд амны хаалтаа зүүх шаардлагыг тавьж, сэрэмжлүүлэг мэдээг хүргэж ирэх дөрөвдүгээр сарын 1-н хүртэл ажиллах юм байна:
Сэтгэгдэлүүд