Монгол Улсын иргэн 35 настай “О” Намьяанжү хотын эмнэлэгт элэгний хатуурал, коронавирусын улмаас нас барлаа

Мэдээ, мэдээлэл
February 25, 2020
953
БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээллээ. Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна. Түүнээс 2 дугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эeрэг гарсан мэдээлэл байна. Талийгаачтай хамт ойрын 6 хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна. ЭМЯ
Сэтгэгдэлүүд