Энд бяцхан уушигнууд төлжиж байна

Мэдээ, мэдээлэл
April 11, 2020
1056
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс дүүргийн Хөгжлийн төвтэй хамтран хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, цэцэрлэг, сургууль, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай болон цэцэрлэгт хүрээлэнд тамхи татахгүй байхыг уриалж “Энд бяцхан уушгинууд төлжиж байна” сурталчилгааны материалыг хэвлүүллээ.
Тус анхааруулах брошурыг хороод болон дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сууц өмчлөгчдийн холбоотой хамтран хүүхдийн тоглоомын талбай, сургуулийн ойр орчимд  байршуулахаар төлөвлөж дүүргийн 18 дугаар хорооноос эхлэхээр боллоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэлүүд