Улирлын томуугийн вакциныг 11-с доош насны хүүхдүүдэд өнөөдрөөс хийж эхэлнэ.

Мэдээ, мэдээлэл
September 10, 2021
995
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсныг ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахад өчигдөр хүлээлгэн өгсөн. Тэгвэл өнөөдрөөс уг вакциныг бага насны хүүхдүүдэд хийж эхлэхээр төлөвлөсөн талаар МУ-ын шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн. 
Тэрээр “Хөл хөдөлгөөн ихсэж коронавирусын халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед томуу, ковид хоёрыг илэрч буй шинж тэмдгээр нь ялгахгүй, хооронд нь андуурах тохиолдол гарч болзошгүй. Тиймээс иргэдэд бүх төрлийн мэдээллийг эртнээс өгч, урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарч ажиллах нь чухал. Ялангуяа бага насны хүүхдүүдийг томуугаар өвчилсөн, ковидын халдвар авсан эсэхийг гэрийн нөхцөлд ялгаж оношлох, эмчлэх талын зохион байгуулалтыг сайтар хийх хэрэгтэй" гэсэн юм.
Улирлын чанартай Томуу, томуу төст өвчлөл олон нийтийн дунд тархах эрсдэлтэй энэ цаг үед эдгээр вакциныг “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 11-ээс доош насны хүүхдүүдэд түлхүү хийхээр төлөвлөөд байна. Хамгийн түрүүнд 
бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамруулж эхлэх юм. Тиймээс томуугийн вакцины мэдээллийг иргэд олон нийтэд үнэн бодит, нээлттэйгээр хүргэж ажиллахыг Шадар сайд  эрүүл мэндийн салбарынханд үүрэг болгосон. 
Сэтгэгдэлүүд