Suzuki кубизм хэлбэрт, минималист дизайн бүхий CUBUS-ийг танилцууллаа

Чөлөөт сэдэв
February 24, 2022
155
GN250-г сайжруулан шинэтгэх ПРАЙМУС төслөөс хойш 4 жил өнгөрсний дараа эцэст нь кубизм хэлбэртэй, минималист дизайны хандлагад суурилсан футурист мотоцикл болох CUBUS нээлтээ хийн мотоциклийн түүхэнд хувьсал хийлээ. Гурван өөр загвараар хийж туршсаны эцэст одоогийн бидний харж буй энэхүү загвар батлагдсан байна. Зэвэрдэггүй гол болон ган 3D гадаргуутай, тусгайлан зохион бүтээсэн дуу намсгагчтай, хоёр зэвэрдэггүй хоолойн нэгтгэл гэхээр энэхүү мото нь үнэхээр бат бөх хэр нь орчин үеийн гэдэг нь ойлгогдох биз. 
Анхны загвар болох Suzuki GN250-аас хадгалж үлдсэн зүйл бол хөдөлгүүр, зарим хүрээ, урд салаа, тоормос, дугуйны зангилаа юм. Харин бусад бүх зүйлийг шинэчилэн өөрчилсөн байна.
Suzuki DR-Z400 мотоциклын 17 инчийн дугуй, GN250-ийн урд болон арын дискэн тоормосны зангилаа, зэвэрдэггүй ган хэлхээсийг Чехийн Хвездонице хэмээх жижиг хотын гар урчуудаар захиалан хийлгэсэн байна. 
 "Кубус" гэж нэрээ өөрчилсөн Suzuki GN250 нь уламжлалт бус, геометрийн дүрс бүхий эх бие нь магадгүй хүн бүрт таалагдахгүй гэдгийг Suzuki хүлээн зөвшөөрсөн ч энэ нь цоо шинэ зүйлсийн эхлэл байх болно гэж үзжээ. 
Сэтгэгдэлүүд