Төрийн албанд сонгон шалгаруулалтгүй орсон 1519 хүнийг өнөөдрийн байдлаар ажлаас чөлөөлжээ

Улс төр
March 03, 2022
52
 “Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг далимдуулж төрийн албанд хууль бусаар, сонгон шалгаруулалтгүй орсон 1519 хүнийг өнөөдрийн байдлаар ажлаас чөлөөлөөд байна. Үүний 995 хүний томилгооны зөрчлийг өнгөрсөн 1-р сард илрүүлж арилгасан.  Цаашид төрийн албаны тухай хууль,  төрийн албаны суурь зарчмыг баримталж ажиллана гэж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хэллээ. 
Сэтгэгдэлүүд