Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тээврийн зохицуулалтыг хийж байна

Мэдээ, мэдээлэл
June 07, 2022
72
БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, мэргэжилтэн Б.Хосбаяр, “МАК цемент” ХХК-ийн Борлуулалт хариуцсан Ерөнхийлөгч н.Базарханд, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун нар “УБТЗ” ХНН-ийн тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалантай уулзаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд: ✅ “МАК цемент” ХХК-д хоногт 10 крытий вагон буюу сард хамгийн багадаа 300 вагон хангах болон шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх. ✅ “Монцемент билдинг материалс” ХХК-д 3-5 хоногт 15 хоппер вагон, хоногт 5 крытий вагон буюу 150 вагонаар багадаа хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-д 22 вагон тавьж өгсөн бол “Монцемент билдинг материалс” ХХК-д 21 вагон тавьж, ачилтууд хийгдээд байна. Дээрх асуудлууд шийдвэрлэгдсэнээр цементийн нийлүүлэлт нэмэгдэж, цементийн үнэ буурах боломж бүрдэнэ.
Сэтгэгдэлүүд