Дулааны аргаар мах үйлдвэрлэх, боловсруулах, экспортлох үйл ажиллагааг 2023 он хүртэл зогсоолоо

Мэдээ, мэдээлэл
June 08, 2022
644
Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр болж Эм Ди Си Пи” ХХК-ний үйлдвэрийн асуудлаас урган гарсан махны чанар аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
1рт: Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 31 аж ахуй нэгжийн 17-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоолоо.
2рт: Дулааны аргаар мах үйлдвэрлэх, боловсруулах, экспортлох үйл ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 01 хүртэл зогсоов
3рт: Мал төхөөрөхөөс эхлээд мах, махан бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх үйл явцын стандартыг шинээр баталлаа
4рт: Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийг үе шаттайгаар Улаанбаатараас нүүлгэн шилжүүлж, үйлдвэрлэлийн нэгдсэн паркийг зохион байгуулахаар болов.
5рт: Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, МХЕГ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагад шилжүүлнэ. Мөн ХХААХҮЯ, Стандарт хэмжилзүйн газрын зарим албан тушаалтанд хариуцлага тооцно.

 
Сэтгэгдэлүүд