16 аймгийн 109 сум, Улаанбаатар хот орчмын ойн санд навч шилмүүсний хөнөөлт шавж тархжээ.

Мэдээ, мэдээлэл
June 29, 2022
928

Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, хугацааг тодорхойлох зорилготой судалгаагаар шилмүүст ойн сан бүхий 16 аймгийн 109 сум, Богд хан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн ТХГ, Улаанбаатар хотын бүсийн ойн санд навч шилмүүсний хөнөөлт шавж болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй гэсэн хоёр зүйлийн шавж 732.7 мян.га талбайд голомт үүсгэсэн болохыг тодорхойлжээ.
Дээрх хоёр зүйлийн хөнөөлт шавж нь хөгжлийн хүрэнцрийн үе шатандаа шинэс модны шилмүүсээр хооллон хөнөөл учруулдаг бөгөөд хүрэнцрийн тоо толгойн нягтшилыг бууруулах тэмцлийн ажлыг агаарын хөлөг болон үүргийн шүршигч багаж ашиглан микробиологи, химийн аргаар ирэх долдугаар сарын 10-ныг хүртэл явуулах юм байна.

Сэтгэгдэлүүд