"Чингис хаан" мүзейг гэр бүлээрээ үзэхэд 20 мянган төгрөг

Мэдээ, мэдээлэл
October 10, 2022
618

"Чингис хаан" хаад язгууртны музей маргааш буюу аравдугаар сарын 11-ны өдөр нээлтээ хийнэ. Тус музей нь есөн давхар бүхий танхимуудаас бүрдэнэ. Иймд, "музейн бүх үзмэрийг үзэхэд 8-9 цаг зарцуулна" хэмээн тус музейн захирал С.Чулуун хэллээ.
Аравдугаар сарын 12-ны лхагва гарагаас эхлэн иргэдэд нээлттэй болох бөгөөд дараах тарифаар үйлчилнэ.
- Том хүн 30.000 төгрөг
- Оюутан 15.000 төгрөг
- Гэр бүл 20.000 төгрөг
- Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй.

Сэтгэгдэлүүд