Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн цайны газарт байсан хүүхэд, ажилтанууд хийнд хордож эмнэлэгт хүргэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл
November 08, 2022
88
Өнөөдөр 10-11 цагийн орчим Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн А байрны нэг давхарт цайны газарт байсан хүүхдүүд болон ажилчид ханиалгах , амьсгал боогдох шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Ингээд яаралтай түргэн тусламж болон холбогдох албаны хүмүүсийг дуудаж арга хэмжээ авч ажиллаж байна. 
12 цаг 30 минутын байдлаар 43-50 хүүхэд урьдчилсан байдлаар эмнэлэгт ирж хүндэвтэр гэдэг ангилалд орсон хүүхдүүдийг эрэмбэлэн эмчилж байна. Хөнгөн байгаа хүмүүст хордлого тайлах эмчилгээ хийж, ажиглаж байна гэж нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга мэдээлэл өгсөн. 
13 цаг 30 миунтын байдлаар Дархан –Уул аймгийн засаг даргын орлогч н. Жавхлан:  Сургууль дээр мэргэжлийн байгууллагууд хэргийн газрын үзлэг хийж байна. Урьдчилсан байдлаар цацагдсан хий нь ахуйн газ биш. Амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан гэж мэдээллээ. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна гэлээ. 
Харин уг  асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.
Нийт 31 хүүхэд 6 том хүн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. 2 том хүн нь эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн. Нэг хүн ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөөх нь мөчид нь татсан толгой нь хүчтэй өвдөж байна гэсэн шинж тэмдэгтэй байна. Хүүхдүүдэд хордлого тайлах эмчилгээг эхлүүлсэн.  Тэнд байсан бүх хүнд толгой өвдөх, хоолой хорсох зовиур илэрч байна гэсэн мэдээллийг салбарын яамнаас өгч байна.
 
 
Сэтгэгдэлүүд