Б.Баатархүү: Сургуульд цацсан бодис харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч байсныг тогтоосон

Мэдээ, мэдээлэл
November 08, 2022
95

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү: Дархан-Уул аймаг, Дархан сумын Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийг 11-р сарын 08-ны 11:05-д авч шалгалтын ажиллагааг явууллаа.
Шалгалтаар тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар нь БНХАУ д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр 1 давхарын цайны газрын кордиорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэгээр тогтоогдсон байна. Мөн хүүхдүүд  эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн " гэлээ 


 

Сэтгэгдэлүүд