Бөөгнөрөл үүсгэж, нэгнийгээ дарж гэмтээлгүйгээр жагсахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

Мэдээ, мэдээлэл
December 05, 2022
181
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай болох Жанжин Сүхбаатарын талбай дээр болж буй жагсаал цуглааны үеэр иргэд засгийн газрын ордон руу орохын тулд хэт их бөөгнөрөл үүсгэж, шахцалдсаны улмаас амь нас болон эрүүл мэндээрээ хохирч болзошгүй эрсдэл үүсэх магадлалтай тул иргэд та бүхэн хэт их бөөгнөрөл үүсгэхгүй, тайван замаар жагсаал цуглаанд оролцоно уу.
Мөн жагсаал цуглаанд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ дагуулан оролцож байгаа тул хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, хараа хяналтгүй орхихгүй байх, өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэд тань гэртээ байхгүй тохиолдолд хаана, хэнтэй юу хийж байгааг нь асууж тодруулан гэмт хэрэг, зөрчилд холбогдож хохирохоос урьдчилан сэргийлээрэй.
Сэтгэгдэлүүд