АНУ-ын Бримин Янгийн Их сургуулийн Профессор Брайн Маззе: Гэрийг дулаалснаар эрчим хүчний хэрэглээг 5 дахин багасгаж, 1,5 квт-ын эрчим хүчээр тогтмол дулаанаар хангах боломжтой

Мэдээ, мэдээлэл
March 29, 2019
1053
АНУ-ын Бримин Янгийн Их сургуулийн инженерийн  сургуулийн багш оюутнууд монгол гэрийн дулаалгыг сайжруулж, эрчим хүчний маш бага хэрэглээтэй халаагуурыг зохион бүтээж айлд туршиж үзсэн байна. Гэрийг дулаалснаар эрчим хүчний хэрэглээг 5 дахин багасгаж, 1,5 квт-ын эрчим хүчээр монгол гэрийг тогтмол дулаанаар хангах боломжтой гэж үзжээ.
Энэ нь түүхий нүүрсний хэрэглээний төлбөртэй ойролцоо зардалтай, хамгийн гол нь түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халах боломжтой юм байна. Мөн 53 мкв бүхий Монгол гэр хэлбэртэй байшин зохион бүтээж туршиж эхэлжээ.

 Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд 100 гаруй айл өрхөд нэг жилийн турш хэрэглэж үр дүнг нэгтгэн Монгол Улсын Засгийн газарт танилцуулах юм байна. Харин ерөнхий сайд төсөл амжилттай үр дүнг үзүүлвэл дэмжиж ажиллахаа хэллээ.
Төслийн багийнхан энэ зун 120 айлын гэр, байшинг шинэ гэрээр солихоор төлөвлөжээ.
 
 
 
Сэтгэгдэлүүд