2022 оны сүүлийн улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 20-доос хойш олгоно

Мэдээ, мэдээлэл
January 03, 2023
762

"2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны нэгдүгээр сард багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.
Дөрөвдүгээр улирлын буюу 2022 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл худалдан авалт хийсэн баримтаа нэгдүгээр сарын 8-ны дотор "И-баримт" системд бүртгүүлэхийг санууллаа.
НӨАТ-ын буцаан олголтоор үл хөдлөх хөрөнгө, газар, авто зам ашигласан, тээврийн хэрэгслийн зэрэг албан татваруудаа төлөх боломж нь нээлттэй байна.
Тухайн жилийн дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Өнгөрсөн оны гуравдугаар улиралд 1.124.564 иргэнд нийт 66.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Сэтгэгдэлүүд