АНУ-ын Санфранцискод суух Ерөнхий Консулаар БХБ-ын сайд асан Б.Мөнхбаатарыг томилжээ

Улс төр
February 01, 2023
530

Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ. Тодруулбал, АНУ-ын Санфранцискод суух Ерөнхий Консулаар БХБ-ын сайд асан Б.Мөнхбаатарыг томилжээ.
Түүнчлэн, Япон улсын Осоко хотын Консул Л.Элдэв-Очирыг эгүүлэн татаж түүний оронд Энх-Амгаланг томиллоо. Энх-Амгалан нь сүүлийн 10 жилд Япон улсад атташе хийж байсан юм. Мөн БНХАУ-ын Шанхай хотын Консулаар Д.Болдыг томилжээ.
Бүрэн эрхт боомтын захиргааны дарга Ш.Лхачинжавыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрээр Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдож байжээ. Түүний оронд хүн томилоогүй бөгөөд ажлыг нь Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяа давхар хариуцан ажиллах юм байна.

Сэтгэгдэлүүд