3 настай хүүг зодсон этгээд хүний биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан.

Мэдээ, мэдээлэл
March 10, 2023
465
Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж, ухаангүй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
"Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өдөр гэмтлийн байгууллагаас бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй ухаангүй ирсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн. Гурван насны Б нь бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Шалгалтын явц нь хүүгийн ээж болох Л-ын хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг харж үлдэхдээ 3 настай Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмч ажиллаж байна. Яллагдагч Э нь өмнө нь хүний биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан. Хүүг гуравдугаар сарын 6-нд зодсон. Улмаар хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн. Хүүгийн ээж Л нь тус эрэгтэйтэй энэ оны нэгдүгээр сараас хойш хамтран амьдарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр мэдээллээ.
3 настай хүүгийн 6 настай ахыг олсон,  өвөө эмээгийнхээ гэрт байгаа гэж тэрээр мэдээлллээ.
Сэтгэгдэлүүд