Борнуурчууд 160 га талбайд төмс, 65 га талбайд хүнсний ногоо тариалаад байна.

Мэдээ, мэдээлэл
May 17, 2023
448
Тус сумын 30 орчим аж ахуйн нэгж, 400 өрх нийт 700 га талбайд төмс, 400 га талбайд хүнсний ногоо, тус бүр 1,000 га талбайд үр тариа, малын тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төмс 160 га талбайд, хүнсний ногоо 65 га талбайд тариалаад байна. Сумын хэмжээнд нэг га-гаас дунджаар 15-20 цн ургац хурааж авдаг талаар сумын удирдлагууд мэдээллээ.
Хаврын тариалалт, ургац хураалтын үед ажиллах хүн олдоггүй нь хүндрэл учруулдаг байна. Төр, засгаас дотоодын зах зээлээ хамгаалахын тулд импортын төмс, хүнсний ногооны татварыг 20 хүртэл хувиар үе шаттай нэмэхээр болсон нь томоохон дэмжлэг болно гэдгийг газар тариалан эрхлэгчид хэлж байна.
Сэтгэгдэлүүд