Өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна

Мэдээ, мэдээлэл
June 09, 2023
315

Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дэд бүтэц, инженерийн хангамжийн 25 байгууллага 644, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 14, нийт 658 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зургаадугаар сарын 9-ний байдлаар хэрэгжилт 30 хувийн гүйцэтгэлтэй байна 
 Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны хангамжийн гол шугам, тоноглолд хийх зуны засварын ажлын төлөвлөгөөг Эрчим хүчний яамтай хамтран баталжээ.
2023 оны зуны их, урсгал засвараар Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк болон Улс, нийслэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар 19 байршилд нийт 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлуудыг хийх юм. 

Сэтгэгдэлүүд