Махны экспортын гэрчилгээ 4 хоногт гардаг боллоо.

Мэдээ, мэдээлэл
July 04, 2023
3139
МАХ ЭКСПОРТЛОХ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭЛТИЙГ ЦАХИМЖУУЛЖ 50-ААС 15 БОЛГОЛОО
Ингэснээр экспортлогч аж ахуй нэгжүүдэд цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна бичиг баримтын олон шат дамжлагыг багасгаж, нээлттэй цахимаар бүрдүүлэх боломжтой болж байгаа юм. Бүрдүүлэлтийг цахимжуулснаар экспортын гэрчилгээ 4 хоногт багтаан гардаг боллоо.
Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд ХХААХҮЯ, МЭЕГ, Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, МХАҮТ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, тухайн байгууллагуудын мэдээллийн системүүдийг хөдөө аж ахуйн экспортын нэг цонхны системд нэгтгэсэн байна.
Сэтгэгдэлүүд