Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 74%-тай байна.

Мэдээ, мэдээлэл
September 11, 2023
6815

Эрчим хүчний салбарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын 43 ААН, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд салбарын үйлдвэр, компаниудын их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.
Дэд сайд М.Баярмагнай өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг эрчимжүүлж, өвлийн оргил ачаалал эхлэхээс өмнө буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд дуусгах, засварын ажлын гүйцэтгэлийн чанарт анхаарч, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулан ажиллахыг үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдэд үүрэг болголоо.
Түүнчлэн 2023 оны есдүгээр сарын 15-наас орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг залгана. Дулааны шугам, засвар шинэчлэл, хөрөнгө оруулалттай уялдуулж дулаан нь холбогдохгүй газрууд байхгүй
ААН, байгууллагуудын хувьд 10 дугаар сарын 1-нээс дулаанд холбогддог. Байгууллагууд бүгд дулааны тоолууртай байдаг тул хүйтэн байвал есдүгээр сарын 20-ноос УБДС ТӨХК-д мэдэгдэж, дулаанаа холбуулж болно.
Нийслэлийн хэмжээнд 16 байршилд дулааны шугамын өргөтгөл, шинэчлэл хийсэн. Дэлхийн банкны санхүүжилтээр 7, УБДС ТӨХК-ийн хөрөнгөөр 5, улсын төсвийн хөрөнгөөр 3 байршилд засвар хийсэн. Төлөвлөсөн ажлууд бүрэн хийгдэж, өвлийн улиралд дулааны шугамын найдвартай ажиллагааг хангасан. Ямар нэг гэмтэл гарахгүй бол сайн өвөлжихөөр байгааг албаныхан хэлж байна. 

 

Сэтгэгдэлүүд