1 сард 127 мянга 205 ширхэг сарнай цэцэг импортолжээ

Чөлөөт сэдэв
February 16, 2024
9774
Манай улс энэ оны эхний 1 сарын байдлаар 175 мянган долларын 317 мянга 270 ширхэг амьд цэцэг импортолсон байна.
Үүний 127 мянга 205 ширхэг нь сарнай цэцэг байсан байна. Импортоор орж ирсэн сарнай цэцэгийн 124 мянгыг БНХАУ-аас, 1850 ширхэгийг Эквадор улсаас,  1280 ширхэгийг Нидерланд улсаас харин БНСУ-аас 21 ширхэг сарнай цэцэгийг тус тус импортолсон байна. Харин өнгөрсөн оны мөн үед нийт 165 мянган долларын 251 мянга 576 ширхэг амьд цэцэг импортолсноос 114 мянга 583 нь сарнай цэцэг байжээ. 
Сэтгэгдэлүүд