БНЭУ-ийн засгийн газар энэ жил 70 оюутанд тэтгэлэг олгоно

Мэдээ, мэдээлэл
October 14, 2025
10
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын  урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.
Ерөнхий сайд Н.Моди энэ үеэр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Энэтхэгийн Засгийн газраас “Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд 2025-2026 онд 70 монгол оюутанд шинээр тэтгэлэг олгох шийдвэр гаргаснаа онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, улс орны хөгжил дэвшилд стратегийн чухал ач холбогдолтойг онцолж, энэтхэгийн талд талархал илэрхийллээ.
Эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр орны хоорондын тээвэр, логистикийн шинэ холболт, гуравдагч улсын боомт, тээврийн коридорын боломжийг хамтдаа ашиглах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохирлоо.
 
Сэтгэгдэлүүд