МУ хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ дотоодын нийт бүтээгдэхүүний 0,7 хувийг зарцуулж байна.

Мэдээ, мэдээлэл
July 02, 2019
1214
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай улсад болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлж байна. 
Конгрессийг МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ: 
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105,7 мянган иргэн амьдарч байна. Бид энэ хүмүүстээ анхаарал халамж тавьж, хүн бүрт хүрч ажиллах үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулж байна.
Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг салбар бүрт ханган ажиллах, үндэсний зөвлөлд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхиий  дэд болон салбар зөвлөл бүх яам, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллаж байна. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хариуцах асуудал гэсэн хандлага өөрчлөгдөж, салбар дундын асуудал, бүхий л салбарт хамааралтай гэдгийг ойлгож, олон ажлыг санаачлан хийдэг боллоо.
Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэднийг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг төрийн бүх үйлчилгээнд хамруулахыг зорьж байна. Иймд салбар дундын зохицуулалтыг хангахын тулд 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийганх удаа байгуулан ажиллаж байна.

Өнгөрсөн онд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэврийг, энэ 6 дугаар сард байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асардаг эцэг эхчүүдэд олгодог тэтгэмжийг тус тус нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргээд байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг 2019 онд ашиглалтад оруулж, 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлсэн.

Энэ мэт Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн олон ажил хийж байгаа хэдий ч тэднийг ажил, орлоготой байлгах, сурч, боловсрох нөхцөлөөр бүрэн хангах, нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээний хүртээмж, хэмжээг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй  иргэдэд хандах олон түмний хандлагыг эергээр өөрчилж нийгмийн болон орчны саад бэрхшээл, ялгаварлан гадуурхалтыг арилгах чиглэлээр хийх ажил, шийдвэрлэх олонасуудалд онцгой анхаарч хэрэгжүүлэн ажиллах ёстой.

Энэ удаагийн Конгресс Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт ээлтэй нийгмийг бий болгохын төлөө Ази, Номхон далайн бүсийн улс орнууд бие биенийхээ мэдлэг, туршлагыг судлаж, биднийхамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан тодорхой үр дүн, ач холбогдол бүхий үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна гэдгээ онцоллоо. 
Сэтгэгдэлүүд