У.Хүрэлсүх: Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуучлалын бүс” болгон хөгжүүлнэ

Мэдээ, мэдээлэл
September 24, 2019
1440
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа

Засгийн газар Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуучлалын бүс” болгон хөгжүүлэх зорилгоор :

-Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам

-Хатгал, Жанхай, Дээд модонт булан, Ардаг, Тойлог зэрэг газарт 500 автомашины найман зогсоол байгуулах

-Хөвсгөл нуурт усан замын тээврийн төв байгуулах зураг төсөл боловсруулах

-Хатуу хог хаягдлыг дарж булшлах технологи бүхий хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах

-Шингэн хог хаягдлыг нөөцлөх хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах

-Орон нутгийн шингэн, хатуу хог хаягдал зөөвөрлөх тээврийн хэрэгсэлтэй болгох

-Түр отоглох 22 цэг болон автомашины зогсоолд ариун цэврийн 29 байгууламж байгуулахаар болсныг Ерөнхий сайд хэлэв.  

Мөн “ Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, өрх толгойлсон эцэг, эх гэсэн зорилтот бүлэгт Засгийн газар халамж, дэмжлэгээ үзүүлнэ. Хөдөлмөрийн чадвартай бусад хүн ажил хийх ёстой. Ажлын байр олон ч ажил хийх сонирхолтой хүн ховордсон” гэдгийг ч засгийн газрын тэргүүн тодотгов. 

Түүнчлэн Хөвсгөл аймгийн нисэх буудлыг Олон Улсын нисэх буудал болгох,  “Авъяас” сургууль, спортын сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгана гэж тэрээр хэллээ. 

Сэтгэгдэлүүд