"Улс, хот хоорондын хөдөлгөөнийг 23-наас 27-ны өдрийг хүртэл түр зогсоохоор боллоо

Мэдээ, мэдээлэл
February 20, 2020
1627
Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Улсын онцгой комисс хуралдаж, Цагаан сарын баярын өдрүүдээд иргэд болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлыг хэлэлцээд гаргасан шийдвэрээ танилцууллаа.
Тэрээр "13 аймгийн онцгой комиссын даргаас Цагаан сарын баярын үеэр хөдөлгөөн хязгаарлаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Үүний дагуу Улс, хот хоорондын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан" болохыг 
Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин
 танилцууллаа.

Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй.

Өнгөрсөн хугацаанд хот хооронд зорчих тасалбар авсан иргэдийн тасалбарын мөнгийг ямар нэгэн шимтгэлгүйгээр буцаан олгох юм байна. 

 

Сэтгэгдэлүүд