Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд баригдах усан цахилгаан станцын ажлыг энэ онд багтаан эхлүүлнэ

Мэдээ, мэдээлэл
May 25, 2022
819
Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд баригдах усан цахилгаан станцын ажлыг энэ онд багтаан эхлүүлнэ гэж Эрчим хүчний сайд орон нутагт ажиллах үеэрээ хэллээ.
  Уг станцын нийт суурилагдсан хүчин чадал 90 МВт буюу жилд 366 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Станц баригдсанаар Баруун бүсийн 5 аймгийн 600 гаруй мянган хүн амыг эрчим хүчээр хангах боломжтой болох талаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн ерөнхий инженер Т.Пүрэвсүрэн мэдээлэл өглөө. 
Түүнчлэн  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихын тулд нийт 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч 9.800 га газар усан сан буюу нуур үүсгэнэ.  Мөн Баян-Өлгий , Увс, Ховд аймгуудийн 4 сумын 270 өрх 1 баг,  тухайн орон нутагт байгаа  соёлын өв, түүхэн дурсгалт зүйлүүдийг хамгаалах нүүлгэн шилжүүлэх ажлууд хийгдэх юм байна.
Сэтгэгдэлүүд