Нар, элс, агаараар хүүхдээ чийрэгжүүлж, сүүгээр дархлааг нь дэмжээрэй

Мэдээ, мэдээлэл
June 21, 2022
603
Нар, салхи, элснээс Д амин дэм авах, малын гаралтай сүүнээс кальцийн хэрэгцээгээ нөхөх нь хүүхдийн дархлаанд хамгийн чухал нөлөөтэй гэж эмч мэргэжилтэнүүд зөвлөж байна.
Учир нь манай улсын хүн амын 98 хувь нь Д аминдэмийн дутагдалтай, хүн амын дундах сүүний хэрэглээ маш бага буюу хоногт хэрэглэх ёстой сүүний 57 хувийг нь хэрэглэж байна. Тиймээс хүүхдээ элсэн дээр тоглуулж наранд шарах, өдөр 1 аяга малын гаралтай сүү уулгах нь эдгээр витамины дутагдлаас сэргийлэх, эрүүл чийрэг, дархлаа сайтай өсгөх нэг нөхцөл  гэж Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа зөвлөлөө 
Сэтгэгдэлүүд