Монгол хэл бичгийн шалгалтын дүн тавдугаар сарын 4-ний дотор гарна.

Мэдээ, мэдээлэл
April 22, 2023
567
Монгол хэл бичгийн шалгалт өнөөдөр  улс даяар 10:00 цагт нэгэн зэрэг эхэлсэн.  Уг шалгалтад оролцохоор 32.600 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд хариу нь тавдугаар сарын 4-ний дотор гарна гэж Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ.
Монгол хэл бичгийн шалгалтыг Засгийн газрын тогтоолын дагуу авдаг. Үүний гол зорилго нь монголчуудын эх хэлний дархлааны түвшинг тогтоох юм.
Энэ жил 12 дугаар ангиа төгсөх шалгуулагчид:
- иргэний үнэмлэх,
- бүртгэлийн хуудас,
-
 суудлын хуваариа авчрах шаардлагатай. 
Өмнөх оны шалгуулагчид дээрх бичиг баримтаас гадна бүрэн дунд боловсролын гэрчилгээ шаардлагатай. Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулахад 4000 орчим хүн ажиллаж байна. 
Сэтгэгдэлүүд