Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна

Мэдээ, мэдээлэл
October 09, 2019
1825

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж 11 дүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгалаа.  Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм байна.  

Сэтгэгдэлүүд