RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг наахад үнэ төлбөр авахгүй.

Мэдээ, мэдээлэл
January 02, 2024
9860

Тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт тухайн автомашины эзэмшигч авто тээврийн хэрэгсэлд байрлуулах RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг олон улсын ISO 18000-6 стандартын дагуу хэрэгжүүлж байна. 
 Нийслэл хотын хэмжээнд нийт 450.000 ширхэг  цахим гэрчилгээг авсан. Зам тээврийн хөгжлийн яамнаас 500.000 ширхэг цахим гэрчилгээ нийлүүлэгдэж байна.
Одоогийн байдлаар автомашины эзэмшигчээс үнэ төлбөр авахгүй. Хэрвээ тухайн жолооч  RFID шошгыг гэмтээсэн тохиолдолд  тодорхой үнээр дахин худалдаж авна” гэлээ.
Нийслэл хотын долоон байршилд 15 техникийн төв бүртгэлийн ажил хийж байна. Хөдөө орон нутгийн автомашинтай жолоочийн хувьд бол тухайн орон нутгийн Авто тээврийн үндэсний газарт бүртгэх ажил явагдана.
 “Авто тээврийн үндэсний төв зөвхөн бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлсөн, төлөөгүй техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах эсэхийг Нийслэлийн тээврийн газар зохицуулна гэлээ.  

Сэтгэгдэлүүд