Засгийн газар үлдэх эсэх нь 14 цагт шийдэгдэнэ

Улс төр
October 17, 2025
18
УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан шийдвэрээр өчигдөр /10.16/ парламентаар ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан ч УИХ дахь МАН-ийн бүлгийн 36 гишүүн Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө хэрэгжиж байсан заалт барьж чуулганыхаа хуралдаанд оролцсонгүй. 
Ирц бүрдэж, хуралдаж, асуудлыг шийдвэрлэх хуулийн хугацаа өнөөдөр 14:00 цагт дуусна. Үүнээс өмнө ирц бүрдэхгүй бол Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг шийдвэрлэж чадахгүй, сайд ч огцрохгүй. 
Харин өчигдөр огцрох хүсэлтээ өгсөн УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал дээр хуулийн зөрчил үүсээгүй байгаа тул УИХ дээр орж ирэхэд асуудал үүсэхгүй, олонхийн саналаар шийдэгдэх юм.
Сэтгэгдэлүүд