ЗХЖШ: Хүйтний улирлын дүрэмт хувцсанд ирэх сарын 03-ны өдөр шилжинэ.

Мэдээ, мэдээлэл
October 27, 2025
30
ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч нар 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжинэ.
Мөн тушаалын дагуу ҮБХИС-ийн сонсогч болон хугацаат албаны түрүүч, байлдагч нар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хүйтний улирлын дүрэмт хувцсандаа шилжээд байна.
Харин Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагууд алба хаагчдынхаа ажил үүргийн онцлогт нийцүүлэн хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэх хугацааг дотооддоо тогтоож, мөрдүүлэх талаар ЗХЖШ-ын даргын тушаалд тусгажээ.
Сэтгэгдэлүүд