26-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч сул байна.

Мэдээ, мэдээлэл
December 20, 2022
438

2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 26-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 19-нд Хангайн уулархаг нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20, 23-нд Алтайн салбар уулсаар, 21, 24-нд зарим газраар, 25-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны дунд үеэр хүйтний эрч суларч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -25...-30 градус, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас бага газраар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө    -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.

Сэтгэгдэлүүд