Чех Улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой боллоо

Мэдээ, мэдээлэл
March 01, 2023
374
Манай улсын 12 мянга гаруй иргэн Чех Улсад амьдардаг. Тус иргэд тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой болсон талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийгмийн хамгааллын тухай Монгол, Чех хооронд байгуулсан хэлэлцээр өнөөдөр буюу 2023.03.01-ний өдөр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Чех Улсад ажиллаж, амьдарч буй манай 12 гаруй мянган иргэний нийгмийн баталгаа хангагдаж, тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой боллоо гэж мэдээллээ. 
Сэтгэгдэлүүд