Уулын эзэн-Цоохор ирвэс

Чөлөөт сэдэв
April 12, 2023
452
Уулын сүнс, уулын эзэн нэрээр дэлхийд данстай амьтан бол Цоохор ирвэс - 𝑃𝑎𝑛𝑡ℎ𝑒𝑟𝑎 𝑢𝑛𝑐𝑖𝑎 - Snow Leopard.
Монгол орон цоохор ирвэсийн тоо толгойгоор Хятадын дараа 2-рт ордог ба хамгийн сүүлд Дэлхийн байгаль хамгаалах сан болон хамтрагч байгууллагуудын хийсэн судалгааны үр дүнд Монгол оронд 1,000 орчим ирвэс байгаа гэж үнэлэгджээ.
Монгол Алтай, Говь Алтай, Хангай, Соёны нурууны хад цохио ихтэй уулсаар тархах ба гол идэш тэжээл нь янгир, аргаль, тарвага зэрэг амьтад юм.
Сэтгэгдэлүүд