Хүүхдийн хөгжлийн үе шат

Чөлөөт сэдэв
January 08, 2020
993

1. Нярай хүүхдийн тархины хэмжээ насанд хүрэгсэдийнхээс 4 дахин бага байдаг. Харин 1 нас хүрэхэд  тархи нь насанд хүрэгсэдийн тархины ¾-тэй тэнцдэг.

2. Гавлын ясны хэлбэр өөрчлөгдөх нь хүүхдэд элбэг тохиолддог. Гэхдээ ийм өөрчлөлтийн 90% нь өвчин эмгэгийн шалтгаантай байдаггүй, ямар нэг эмчилгээгүй өөрөө засардаг.

3. Хүүхдийн үсний өнгө амьдралын эхний 5-10 жилд илүү гүн болдог. Шар үстэй төрсөн хүүхэд хэдэн жилийн дараа бор үстэй болох нь элбэг.

4. Хүүхдийн нүдний өнгө өөрчлөгдөж болно. Нийт хүүхдийн 25%-д нүдний өнгө эсвэл гүн, эсвэл илүү гэгээтэй болж өөрчлөгддөг.

5. Насанд хүрсэн хүн нүдээ 1 минутанд ойролцоогоор 15 удаа анивчдаг бол хүүхэд ердөө 1-2 удаа л анивчдаг. 

6. Нярай хүүхэд маш чанга атгадаг. Ингэж атгахдаа өөрийнхөө биеийн жинтэй тэнцэх хэмжээний зүйлийг дааж чадна.

Эх сурвалж: "Navchaa Tovuu" цахим хуудас

Сэтгэгдэлүүд