ТТАХНЭ-ийн эмч нар хилийн ангиудын алба хаагчдаа үзэхээр замдаа гарлаа.

Мэдээ, мэдээлэл
August 22, 2025
16
Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчид, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч, техникч нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг нийт 18 хоногийн хугацаатай  Хөвсгөл, Булган аймгийн хилийн цэргийн ... дугаар ангиудад үүрэг гүйцэтгэнэ.  
Хилийн үзлэгийн бүлгийг хүний гавьяат эмч, дэд хурандаа Б. Баттөмөр ахалж байгаа бөгөөд эмэгтэйчүүд, мэдрэл, нүд, дүрс оношилгоо, хүүхэд, дотор, гэмтлийн эмчийн үзлэг хийж, биеийн найрлага тодорхойлох шинжилгээг тус тус хийнэ.  




Хилийн үзлэгийн бүлэгт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Н.Одонгуа, "Аян замдаа сааталгүй явж, эх орны дархан хилийн манаанд зогсдог хилчдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллах үүрэг өглөө"
Сэтгэгдэлүүд