Манай улсын 94 мянга гаруй аж ахуйн нэгжийн 67 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл байна.

Мэдээ, мэдээлэл
September 20, 2021
1160
2020 оны байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 94 мянга гаруй аж ахуйн нэгжийн 67 хувь нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч, нийт ажиллах хүчний 52,5 хувь энэ салбарт ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17,8 хувь, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 2,4 хувийг үйлдвэрлэж байна.
Тиймээс бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулан Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар баталлаа. Тус үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Жижиг, дунд үйЭнэхүү төлөвлөгөө нь санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдахад дэмжлэг болох ач холбогдолтой.

Дунд хугацааны төлөвлөгөөний зорилго нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны давхардлыг арилгаж харилцан уялдааг хангах, үр дүнг нэмэгдүүлэх замаар эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулах юм. Хувиараа бизнес эрхэлдэг иргэдээс гадна бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэж буй тус дунд хугацааны төлөвлөгөөг таван жилийн хугацаатай хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.лдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон бусад албаны хүмүүс оролцов.

 
Сэтгэгдэлүүд