Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа

Мэдээ, мэдээлэл
February 08, 2023
430

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
2023 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарлах Засгийн газрын тогтоол гарлаа. Энэ хүрээнд далд эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдлыг бий болгох, хил үнийг тогтоох системийг бий болгож чадсанаар ДНБ-ийг 55 орчим их ная төгрөгт хүргэх боломж бий гэж холбогдох яамд тооцоо, судалгаа гаргаж өгчээ.

  • Шүгэл ажиллагаа – Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганы хуралдаанаар яаралтай батлуулж, үндэсний хэмжээнд эрх зүйн бодлоготой болно. Энэ нь авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог бий болгоно.
  • Шүүр ажиллагаа- Улс төр, нийтийн албанд ажиллаж байгаа орлогоос давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй хүмүүсийг нийтийн албан тушаалаас шүүрдэн чөлөөлнө. Нийтийн албан тушаалтнуудын холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийг шалгах ажиллагааг хуулийн хүрээнд эрчимжүүлнэ.
  • Шувуу ажиллагаа - Гадаад улс орон руу зугтсан, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа, төрийн албанд ажиллаж байсан этгээдүүдийг эх оронд нь буцаан авч ирж, мөрдөн шалгах ажиллагаа явуулна
  • Шилжүүлэн авч ирэх үйл ажиллагаа – Авлига, албан тушаалын замаар олсон хөрөнгийг буцаан татах, өөр улсад байгаа хөрөнгийг авч ирэх, улсын орлого болгох ажлууд хийгдэнэ.
  • Шилэн ажиллагаа- Төрийн өмчит бүх компанийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгоно. Төрийн өмчит компаниудад зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийг томилно.
Сэтгэгдэлүүд