Инженерийн ухаан, эдийн засгийн оновчтой тооцоололтой хоршиж улс хөгжинө.
Харин дижитал шилжилт, технологийн хувьсал, хиймэл оюун ухаан энэ бүгдтэй хөл нийлэн алхах хүч нь оюутан залуус. Тиймээс АН-ын дарга О.Цогтгэрэл намын дарга болсны дараах анхны уулзалтаа ШУТИС-д инженер технологийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуустай хийж, санал солилцлоо.
Монел брэндийн уртасгагч залгуур айл бүрт байдаг шиг монгол залуучуудын бүтээсэн бүтээгдэхүүн бүр үйлдвэрлэгдэж, монгол хүн бүр цаашлаад олон улсын зах зээлд гарч эргэлтэнд ордог тийм л эдийн засгийн орчин бий болох нь бидний хүлээж байгаа үр дүн юм.