Хөгжлийн банкны зээлдэгчид 809.4 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ.

Мэдээ, мэдээлэл
December 19, 2022
437
 
Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 809.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 719.7 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.
Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.
Хөгжлийн банк нь 2022 оны 12 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 31.1% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 917.1 тэрбум төгрөгийн, 68.9% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.
Сэтгэгдэлүүд