АН бүлэн завсарлага авлаа

Мэдээ, мэдээлэл
September 15, 2025

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг танилцуулав.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага хүслээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага авах болсон үндэслэлээ “УИХ-аар 2030 он хүртэлх таван жилийн төлөвлөлтөө батлах ёстой. Батлах ёстой төлөвлөлтөө батлаагүй байж нэг жилийн төлөвлөлтөө түрүүлж оруулж ирсэн нь дарааллын хувьд буруу. Тиймээс энэ асуудал дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт тавьж байна, шийдэж өгөхийг хүсье" гэлээ. 

 

Сэтгэгдэлүүд